Р.Чойном ~Хүн танаа

2007-09-19,
Бор зvрхний минь алтан ураг болж
Бодлын хvйгээр холбоотой төрөх
Надаас хойчийн хvн танаа
Найрагчийн эрхээр хэлэх vг байна.
Амьдрах өдрvvд чинь ямар байхыг
Алсаас би зөгнөж чадахгvй ч
Эгэл шvлэгчийн амссан зовлонгоос
Эрхбиш хагас нь vлдэж магадгvй.
Насандаа миний vзээгvй жаргалаар
Наадан тоглох азтай ч гэлээ
Улиг болсон өнөөх л гачигдал
Улан доороос чинь ургаж мэднэ.
Гэрэл байваас, сvvдэр байдгийн хуулиар
Гэнэхэн жаргавал зовж болдог дуулиар
Гэр бvл хийгээд сэтгэлийн уйтгар
Гэтлэх аргагvй тулгарч ч мэднэ.
Атрын цэцэг мэт идэр насанд
Алтан зөгий мэт сархданд хөлчөөд
Анхны уналтыг гэтлэхэд бэрх
Аймшигт өдөр ч ирж мэднэ.
Сартай нартай энэ хорвоо дээр
Сармагчин биш хvн гэгдэж явахад
Санаа зvvдэнд ч багтаа нь vгvй
Сайн саар учрал алийг тэр гэх вэ!
Хойчийн хvн чи тэр бvхэнд
Хотойлгvй бат зогсоорой!
Дайсны довтолгоог өнгөрөөсөн цайз шиг
Дархан баатар, чийрэг байгаарай,
Хоёр байтугай хорин хөлтэй байлаа ч,
Хорвоод хvн бvдрэх vе байдаг юм!
Хойно нь хичээвэл далавчгvй ч гэлээ
Холхи өндөрт нисэх өдөр байдаг юм!
Уйлан хайлан хагацах өдөр байхад
Уяран баясан учрах өдөр байдаг юм
Өнчин ганцаараа бvртийх өдөр байхад
Өнөр олуулаа бvжиглэх өдөр бас бий!
Ойр хавийнхандаа хараалгах өдөр байхад
Орчлон даяар ерөөлгөх өдөр ирдэг юм!
Ор дэрэнд ёолон хэвтэх өдөр байхад
Олны манлайд дуулан алхах өдөр бас бий!
Буу тулгуулаад, бор гэрээ нэгжvvлээд
Буруут болон туугдаж гарах өдөр байхад
Залагдаж ирэх харь орны элчин мэт
Засгийн тэргээр хvргvvлж ирэх өдөр бий!
Энэ учраас дvv минь, хvv минь чи
Элдэвт бат, ажиршгvй зогсох хэрэгтэй.
Бvдэрвэл босож алдвал онож
Бvрэн төгс ялж явах хэрэгтэй!
Харин, хэний хvv хэн ч, төрсөн нэг өдөр байхад
Хариуд нь хэзээ хаа боловч vхэх нэгэн өдөр зайлшгvй!
Yvний учир, надаас хойших Хvн та
Yр бvтээлтэй, зөв жаргаж амьдраарай

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax