Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанаас зохион байгуулсан ээлжит шалгалтын” бай” нь “Эмээлт” түүхий эдийн зах байлаа

2007-10-21,

Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, сэтгүүлч, ГИХАЭА-ны улсын байцаагчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тус захыг өчигдөр өглөө 10 цагт зорив. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түүхий эдийн томоохон энэ захад гадаадын иргэд тэр дундаа БНХАУ-ын иргэд “нутагших” болоод удсан билээ. “Эмээлт” түүхий эдийн зах ч хаяагаа тэлж тун их өргөжиж байгаа юм байна. Цэлийсэн хашаанууд. Хашаа бүр дотроо 5-10 томоохон агуулахтай юм. Энэ удаагийн гэнэтийн шалгалтын  хэсгийнхний эхний очсон газар нь “Зэмүүн” ХХК байв. Өдийд түүхий эдийн зах ид бжжигнаж байдаг цаг гэнэ. Гэвч компанийн хашаа эл хуль байв. ГИХАЭА-ны байцаагчид Монгол Улсыннутаг дэвсгэрт хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг илрүүлэх үүрэгтэй яваа юм. Гэвч хятад иргэд энэ хашаанд ер харагдсангүй. Харин нэлээд удсаны эцэст дөрвөн хятад хүн гарч ирсэн юм. Тэд ирэх арван хоёрдугаар сарын наймны өдөр хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн бичгээ харуулав. Энэ компани агуулахдаа арьс ширээ угаадаг юм байна. Харин арьс угаасан бохир ус нь тусгай сувгаар гадагшладаг ч ухсан нүх рүүгээ шингэлгүй хавийн нэг нэлийж харагдлаа. Уг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эднийд аль дөрөвдүгээр сард албан шаардлага”өгчээ. Гэвч тэр шаардлагыг биелүүлсэнгүй. “Алтан жолоо интернэйшнл” ХК-ийн хашаа руу орлоо. Тэнд бас л харийн хүмүүс харагдсангүй. Тус компанийн эзэн,
- Та нар өглөө эрт ирэхгүй дээ. Хятадууд өглөө эрт найман цагийн үед ирээдл яваад өгсөн. Тэднийг яагаад явах болсныг нь асуухад шалгалт ирнэ. Бид энд байж болохгүй” гээд явцгаасан даа.
Бид тэднээс шалгалт ирэхийг хэрхэн урьдчилж мэдсэнийг нь асуухад ” Бидэнд мэдээлдэг манай хүн тэнд байна” гэж хариулсан гэлээ. Ер нь энэ өдөр ” Эмээлт” түүхий эдийн захын хятадууд “дүрвэсэн” байв. “Белон” компанийн хашаанд арьс ширний 10 агуулах байдгаас одоогоор найм нь түр хаалгаа барьсан байгаа гэнэ. Харин нээлттэй байгаа хоёр агуу-лахад хураасан арьсны эзэд нь хятадууд гэнэ. Гэвч тэд бас л шалтгалтын сургаар арилсан байв. Энэ компанийн манаачийн хэлж буйгаар “Эмээлт”-ийн хэдэн хятадууд шалгалтын сургаар бүгж сурсан аж. Гэхдээ энэ шалгалтын үеэр 30 хоногийн визтэй ч манай улсад ажиллаж амьдарч байгаа БНХАУ-ын долоон иргэнийг ГИХАЭА-наас зохих арга хэмжээ авахаар болсон юм. Энэхүү сурвалжлагын үеэр нутгийн иргэд сэтгүүлчдэд бяцхан хов дуулгав. Тэдний хэлж буйгаар энд мал нядалгааны хэцүүхэн хоёр газар байдаг аж.
Насанд хүрээгүй хөвгүүд шөнийн цагаар сүх, хутгаар зэвсэглэн улаа хийдэг энэ бойны газрыг холбогдох эрх мэдэл бүхий байгууллагууд анхааралдаа авахыг тэд манай сониноор дамжуулан хүссэн юм.

Нийтлэгдсэн хэвлэл: Монголын мэдээ

бичсэн: shuuder төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax