Б.Лхагвасүрэн Буруу энгэртэй дээл

2007-07-22,

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...

Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галыг нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий! Чигчий үр минь ! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

psdv ynhn
бичсэн Yes,im a simp (зочин) цаг: 23:48, 2024-02-14 | Холбоос | |
Гоёхон шүлэг байна😀 гоё шүү
бичсэн Нэргүй (зочин) цаг: 15:04, 2023-04-17 | Холбоос | |
ёстой гоё шүлэг байна
бичсэн олоо (зочин) цаг: 19:50, 2012-10-29 | Холбоос | |
талархал
та бүхэнд баярлалаа. хичээл минь хэрэг болоод хайтал гарч ирлээ эниийг нийтэлсэн бүх хүмххст баярлалаа өшөө олон хэрэгтэй зүйлийг нийтлээрэй
бичсэн айиэгнй (зочин) цаг: 22:51, 2012-10-02 | Холбоос | |
маш их баярлалаа
бичсэн Зочин цаг: 17:29, 2012-01-08 | Холбоос | |
bayrlalaa hereg bld
бичсэн Зочин цаг: 14:35, 2012-01-05 | Холбоос | |
mash ih bayarlalaa алга ташилт ярзайтал инээх
бичсэн Зочин цаг: 16:57, 2011-10-18 | Холбоос | |
Сайхан шүлэг шүү
бичсэн Zurai цаг: 11:15, 2011-10-06 | Холбоос | |
za bayarlalaa hicheeld yag hereg bolood bsiin kk ярзайтал инээхярзайтал инээхярзайтал инээхярзайтал инээхярзайтал инээхярзайтал инээх
бичсэн Зочин цаг: 21:56, 2011-10-05 | Холбоос | |
mash ih bayrlalaa
бичсэн mj (зочин) цаг: 21:22, 2011-01-10 | Холбоос | |
mash ih bayrlalaa
бичсэн Зочин цаг: 21:21, 2011-01-10 | Холбоос | |
mash ih hereg bollo dank's
бичсэн kkk (зочин) цаг: 00:57, 2010-11-17 | Холбоос | |
thamks very much
бичсэн Зочин цаг: 20:33, 2010-11-03 | Холбоос | |
баярлалаа хичээл дээр унших болчоод гоё шүү үнсэлт
бичсэн Зочин цаг: 22:43, 2010-10-06 | Холбоос | |
10н жилд байхдаа л уншиж байсан, бараг мартагдах шахсан байна шүү. гоё шүлэг. ээжийн минь хайр мөн дөө. баярлах
бичсэн Zurai цаг: 14:36, 2010-04-14 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax