Бяцхан охин хашаандаа алхаж яваад жорлонд унаж,амиа алджээ

2007-09-11,
Ой гаруйхан настай бяцхан ингэж эмгэнэлтэйгээр амиа алдсан нь хэнэггүй зантай эцэг эхийнх нь буруу ч тэдэнд хариуцлага хүлээлгэх орчин манайд байхгүй юм. Ийм нэг эмгэнэлт хэргийн талаар энд бичсэн нь эхчүүд хүүхдээ ганцааранг нь орхиж хэзээ ч болохгүй юм байна гэдэг сургамжийг аваасай гэж хүссэнийх билээ-

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ой гаруйхан настай бяцхан охин жорлонд унаж амиа алдсан хэрэг саяхан гарч, цагдаагийнхан энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж ‘ байсан билээ. Энэ талаар эл хэргийг шалгасан мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ганхүүгээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Хэргийн шалтгаан тодорхой болсон уу?
-1.6 сартай Ариунхишиг гэдэг охин жорлонд унаж амиа алдсан хэргийг шалгаж дуусаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Охины үхэл гадны нөлөөгүй нь шалгалтаар тогтоогдсон учраас хэрэгсэхгүй болгосон.
-Гадны нөлөөгүй гэхээр охиноо жорлонд унасныг гэрийнхэн нь мэдээгүй гэсэн үг үү?
-Мэдээгүй, хайгаад олдохгүй болохоор жорлонд очиж үзэхэд охин тэнд унаж амиа алдсан байсан гэж ээж, аав нь мэдүүлсэн. Энэ мэдүүлэг батлагдсан. Охин хашаандаа ганцаараа алхаж яваад модон жорлонд унасан юм билээ. Магадгүй жорлонгийн хаалгыг гэрийнхээ үүд хаалга гэж ч бодсон байж болно шүү дээ. Ийм хэрэг хааяа гардаг. Тэгэхээр эцэг эхчүүд бага насны хүүхдээ гадаа ганцааранг нь орхиж болохгүй юм.
-Охин жорлонд унаад хэр удсан юм бол?
-Нэг цаг гаруй хайсан гэж гэрийнхэн нь мэдүүлж байгаа. Тэгэхээр цаг орчим болсон болов уу.
Ээж аавынхаа хэнэггүй зантайн гайгаар бяцхан охин ийм харамсалтайгаар амиа алджээ. АНУ-д бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхисон ээж, аавыг эрүүгийн хариуцлагад татдаг байхад манайд хүүхдээ ганцааранг нь орхисны улмаас амь нас нь сүйдчихээд байхад гадны нөлөөгүй гэж тогтоодог юм байна. Монгол Америк биш болохоор яалтай ч билээ. Ой гаруйхан настай бяцхан охин ингэж эмгэнэлтэйгээр амиа алдсан нь хэнэггүй зантай эцэг эхийнх нь буруу ч тэдэнд хариуцлага хүлээлгэх хууль манайд байхгүй юм. Ийм нэг эмгэнэлт хэргийн талаар энд бичсэн нь эхчүүд хүүхдээ ганцааранг нь орхиж хэзээ ч болохгүй юм байна гэдэг сургамжийг аваасай гэж хүссэнийх билээ.

Ц. Эрдэнэ

Webstats4U - Free web site statistics

Нийтлэгдсэн хэвлэл: Ардын эрх

бичсэн: shuuder төрөл:
(1) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
Үнэхээр харамсалтай.Уншаагүй хүмүүс байвал заавал уншаасай гэсэндээ үүнийг хуулж тавьлаа.
бичсэн shuuder цаг: 15:44, 2007-09-11 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax