Хоёр дүүгээ галаас аварч битүү түлэгдсэн Дарханбаатарын аав Д.Доржхорлоо:Хүүдээ өгсөөр байгаад миний арьс дууссан

2007-09-11,

Одоогоос гурван сарын өмнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт 15 настай жаалхүү хоёр дүүгийнхээ амийг аврах гэж дүрэлзэн шатаж буй гал руу эрчээрээ орж галд шатсан тухай мэдээг манай сонин хүргэж байсан. Хэдийгээр Д.Дарханбаатар хүүд эмнэлгийн тусламж хүрч амь насыг нь аварч чадсан ч удаан хугацаагаар хэвтэж, арьсаа нөхүүлсэн хэвээр байна. Ингээд хүүгийн аав Д.Доржхорлоотой уулзаж ярилцлаа.

-Хүүгийн тань биеийн байдал ямар байна?
-Анх ирснээ бодвол дээрдэж л байна. 65 хувийн түлэгдэлттэй гарсан ч миний хүү азаар амьд үлдлээ. Хэдхэн өдрийн өмнө хагалгаанд орсон. Дахиад нэг нөхөөсөнд орно.
-65 хувийн түлэгдлийг эмчлэх боломжгүй гэж сонсож байсан?
-Ийм түлэгдэлттэй хүн амьд гарах боломжгүй гэж ярилцаж байсан. Гэсэн хэдий ч миний хүү амьд үлдэж чадлаа. Миний арьснаас арьс аваад нөхөөд л байна. Түрүүчийн арьс нь тогтох нь тогтоод хуурч ойчих нь ойчоод байгаа. Нүүрний хэсэг нь овоо болсон. Гар хөл нь жаахан муу байгаа. Массаж сайн хийж бай гэсэн. Жаахан хүүхэд болохоор массаж хийхээр өвдлөө гээд байх юм аа.
-Таны арьснаас зүсэж авахад мэс засал хийж авах уу?
-Мэдээ алдуулж байгаад дор нь аваад тавьчих юм. Би 14 хоноод хоёр удаа арьсаа авахуулсан. Хоёр cap гаран болж байна.
-Юунаас болж гал гарсан юм бэ?
-Би хөдөө байсан болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ өөрсдөө л ran алдсан болов уу гэж бодож байгаа. Энд тэнд цог унагаж байгаад өнөөх нь шатсан юм уу бүү мэд. Өглөөгүүр л шатсан гэсэн. Би хөдөө мал дээр байдаг болохоор сайн мэдэхгүй байна.
-Та бухэнд эд материал, сэтгэл санааны тусламж үзүүлсэн компани хувь хүмүүс байгаа биз дээ?
-Энд тэндээс тусламж ирж л байна. Дэвтэр дээр биччихсэн байгаа. Одоохондоо ухаан дэн дун байгаа болохоор хэн юу өгснийг мартаад байна. Гэхдээ дэвтэр дээр бүгдийг нь бичсэн. Эмнэлгээс гараад бүгдэнд нь талархал илэрхийлнэ.
-Нэг удаагийн арьс нөхөн сэргээх мэс засалд ороход хэр хэмжээний өртөг гарч байна?
-Нилээд юм гардаг байх. Нарийн судалж үзсэнгүй.
-Хүү тань хэдий хэр хугацааны дараа хоёр хөл дээрээ босох бол… ?
-Одоо эмч нар хөл дээр нь босго гээд байгаа. Орилж чарлаад байхаар нь эцэг хүний хувьд айгаад чадахгүй байна. Уг нь хөл дээр нь босгочихвол зүгээр гээд байгаа. Өчигдөр уржигдар тэргэн дээр түрж салхинд жаахан гаргасан. Хоёр cap гаруй гадаа гарсангүй. Тэгээд өнөөдөр хагалгаанд орлоо. Одоо наркоз нь гараагүй байна.
-Дахин арьс нөхөн сэргээх мэс засал хийгдэх үү?
-Одоо энэ нөхөөс нь тогтвол гайгүй болов уу гэж бодож байна. Өнөөдөр хамгийн гол хэсгээр нь тавьсан гэж байна лээ. Урд тал нь илүү түлэгдсэн.
-Хоёр дүү нь зүгээр үү?
-Тэр хоёрыгоо ямар ч байсан түлэгдүүлээгүй л авч гарсан байна лээ. Хоёр дүү нь гайгүй. Сая ирчихээд явсан. Нэг нь чихний нь омог нь жаахан хайрагдсан. Нөгөөхийнх нь үс жаахан хуйхлагдсан. Ардаа л аваад яваад байсан гэсэн.
-Д.Дарханбаатарт алдар гавьяаны одон гэж өгсөн үү?
-Өө, байлгүй яахав. “Шударга журам”-ын одон авчирч өгчихөөд явсан. Тэрийгээ гайхаад хараад л байна лээ.
-Одоо танаас дахиж арьс авах уу?
-Мэдэхгүй. Хүүдээ өгсөөр байгаад миний бүсэлхийнээс доош бүх арьс дууссан. Авна гэх юм бол нурууныхаа арьснаас л өгнө дөө. Болж өгвөл бүх арьсаа хуулаад өгчихмөөр л санагдаж байна. Би эрүүл саруул хүн чинь дороосоо эдгээд төлжих байх гэж бодож байгаа.

Webstats4U - Free web site statistics

Нийтлэгдсэн хэвлэл: Зиндаа

бичсэн: shuuder төрөл:
(2) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

saihan setgel
argaguil eh hun yamar gedgiig ene jisheenees harj bolno uneheer saihan yum. delhiin buh eejuud iim geed ta nar boddoo tegeher ene delhii deer sain ni muugaasaa hed dahin iluu bgazdee buh wm saihanbolno
бичсэн Зочин цаг: 12:44, 2008-03-27 | Холбоос | |
Сэтгэгдэл
Үнэхээр биширмээр юмаа
бичсэн shuuder цаг: 15:54, 2007-09-11 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax