Шинэ үе Найзууд

2007-08-18,

Шинэ үе Архинаас гаргасан нь

2007-08-18,

Дэлгэрмөрөн Эргэж битгий хар

2007-08-18,

Дэлгэрмөрөн Тэнгэрийн бүсгүй

2007-08-18,

Дүрсгүй эхнэр Х - Түц

2007-08-18,

Амьдралын ээдрээ. Киноны дуу

2007-08-18,

Үнэхээр гоё заавал үзээрэй Р.Чойном Миний шүтээн найраглал

2007-08-18,

Р. Ичинхорлоо : Тэнгэр

2007-08-15,
Миний монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.

 


Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй

бичсэн: shuuder төрөл:
(0) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

О.Дащбалбар: Тэнгэр шиг бай

2007-08-10,

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!



Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буй...

Б.Энхтуяа: Охин үрээ хайрла

2007-08-10,
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жа...

Ш.Гүрбазар Ижий танаа

2007-07-28,
Ээжээ
Та хүүдээ гомддоггүй биз дээ хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ
Үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа өртөж
Гадаа гэртийн хооронд гарын хариу баривал болж л байна л даа ээжээ

Гэлээ ч ижий минь та
Гарын хаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдгийм шүү ээжээ
Ээжээ
та хүүдээ гомдоогүй биз хүү чинь
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт хо...

О.Дашбалбар Амьддаа бие биеэ хайрла

2007-07-25,
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.

Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласн...

Britney spears

2007-07-23,

Б.Лхагвасүрэн Буруу энгэртэй дээл

2007-07-22,

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...

Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галыг нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихн...

Р.Чойном Бөмбөг

2007-07-22,
Аз жаргал чи
Алаг бөмбөг шиг ойж бууна
Атархан залуугаасаа би
Чамтай хөөцөлдлөө.

Хөлсөө дуслуулж
Хөлөө цуцаанхан гүйж хүрэхэд
Гарын үзүүрээс чи
Ганцхан ойгоод арилна.


Дээр дээр ойно.
Дэндүү хол үсэрнэ.
Дэвхрээд дэвхрээд чамд
Ихэнхдээ үл хүрнэ.

Хэрвээ би амрах гэж
Хэвтэх буюу суух юм бол
Хэзээ ч чи гүйцэгдэшгүй
Хэт хол арилна.

Yүний учир элдэв
Yхэн хатан элдэв.
Наранд саранд элдэв
Насан туршаа элдэв

Чамайг гүйцсэнгүй
Чадал одоо дуусжээ …

...