Р, Чойном Зүрх минь

2007-06-17,

Зүдрэл догдлолын хэмжүүр

Зүрх минь чи уучлаарай

Зүйтэй амьдралын зүйгүй өдрүүдэд би чамайг

Зүгээр нэг ч байлгасангүй уучлаарай

Өнөөдөр чи эмнэлгийн үүдэнд

Өвчтөний бүртгэлд нэр бичүүлж

Харь хийцийн цахилгаан багажийн

Хариу хүлээж суух чинь аргагүй ээ

Үүлэн чөлөөний нар шиг амьдралд

Үздэгээ чи үзлээ ядарлаа

Үй олон учрал тохиол цүнхэнд

Үхчихээгүй чинь их юм.

Газрын өөд өгссөн хүний зүрх нь ядардаг бол

Ганц олдсон нас минь тэр чигээрээ өгсөлт байсан юм чинь

Яруу найргийн дуут өндөр өөд бүх насаар авирсаар

Ядрах чинь түмэн зөв миний зүрх.

Аюулт дайнд орсон хүний

Атгасан зүрх нь зовдог бол

Амьдрал минь бүхлээрээ тулалдаан байлаа

Алаг зүрх минь зовох нь зөвөө.

Илэрхий магтаалд хүний зүрх хөөрч зовдог бол

Ид насны минь гучин гурван хавар тэр чигээрээ

Иж бүрэн магтаал,алга ташилт, цайллага байсан юм чинь

Ингэж ядрах нь миний зүрхний түмэн зөв.

Байлдааны сум бөмбөгөн дээр

Балталзаж айсаар хүний зүрх өвчилдөг бол

Үзэл суртлын бөмбөгөөр өдий их бөмбөгдүүлсэн миний зүрх

Үхчихээгүй нь их юм өвчлөх бага хэрэг.

Зүдрэл догдлолын хэмжүүр

Зүрх минь чи уучлаарай

Зүйтэй амьдралын зүйгүй өдрүүдэд би чамайг

Зүүгээр хатгуулж явсангүйг минь уучлаарай.

Янаглах эрхийн үнэмлэх

Ямар ч хүний урд байдаг гэвч

Миний зүрхийг хайрлаж даахгүй

Хүний хүүхэнд өгч байгаагүйг минь уучлаарай.

Дайсагнаж өгсөн хүндэлж барьсан

Дарсны амт адилхан боловч

Хуурмаг гараас бялдуучлалын дарсыг

Хувь илүү хүртсэнийг минь уучлаарай.

Зүрх минь чамайгаан би нэг ч жаргаасангүй

Зүрх минь чи намайг нэг ч зовоосонгүй

Хорвоогийн үнэнд аргагүй гүйцэгдлээ

Хоёул эмнэлгийн хаалга татья даа.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл
агуу..
бичсэн xvv цаг: 12:19, 2007-06-17 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax