Өтгөн хатахаас яаж сэргийлэх вэ?

2007-07-22,

Байнга өтгөн хатах нь муу үр дагавартай.Өтгөн хатах нь биед нэн зовиуртай.Ямар ч хүнсний зүйл 24 цагаас цааш хэт ялзарч, бүдүүн гэдсийг өвчлүүлдэг.Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах шаардлагатай.Цардуул ихтэй, шарсан хуурсан хурц хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажмаар хуралдсан хаг хусам нь ус, тос, спирт,эфирийн тосны алинд ч үл уусдаг байна.Харин цаашаа цусанд орж, судасны ханыг хатууруулах, бөглөх, улмаар даралт ихсэх олон муу үр уршигт хүргэдэг байна.Харин ургамлын гаралтай хоол хүнс бүдүүн гэдэсний ханыг тэжээж , гадагшлах замдаа үлдэгдлийг бага багаар цэвэрлэдэг. Хэрэв өтгөн нэгээс дээш хоног гарахгүй бол дараах арга хэмжээ аваарай.Хүрэн манжинг үрүүлдээд түүхийгээр нь ид. салат хэлбэрээр хэрэглэж болно  Хүрэн манжинд пектин хэмээх бодис бий.Энэ нь өтгөн хатахаас сэргийлнэ.Овъёос, гурвалжин будаа, хар чавгыг удаан чанаад шөлийг нь ууна.Лууван ,давсалсан байцаа, тараг , хоормог түлхүү хэрэглэ.Хатсан алимны хандтай цай, ундааг өдөрт 4-5 удаа ууж байвал сайн нөлөөтэй.Мөн түүхий болон чанасан ногоо, түүхий жимс ялангуяа хар чавга , үзэм хэрэглэвэл сайн.Өтгөн байнга хатдаг эмгэгтэй хүмүүст анхааруулахад: Цардуул ихтэй хоол хүнсийг хязгаарлах шарсан төмс, цагаан будаа, гоймон гэх мэт .Шоколад, шоколадан чихэр,өтгөн кофе,цай мэтийг аль болох бага хэрэглэж бай.Цагаан гурилын талхыг хэрэглээнээс хас.Хөх тарианы, буудайн хар, бор талхыг түлхүү хэрэглэ.Хивэгтэй , бор талхыг идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайн нөлөөлнө.Талхыг шинээр нь бус, бага зэрэг хатааж идэж байгаарай. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax