Монголын нууц товчоог монгол хүн 180 метр урт торгон дээр зүү утсаар урлаж дэлхийн номын рекордыг эвдлээ....

2007-07-22,

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг угтаад Монголд төдийгүй дэлхийн гайхамшиг болсон бүтээлийг Хонхэрэйд Б.Энхбатын гэр бүлийнхэн туурвиад дуусгах гэж байгаа юм байна.Есөн өнгөөр 180 метрийн хуйлмал торгон дээр, монгол бичгээр, дан гар аргаар бүтээж байгаа "Монголын нууц товчоо" нь дэлхийн хамгийн урт номонд зүй ёсоор орох юм.Дэлхий бөөрөнхий,тойргийг хуваавал 180 болно.Тэгэхээр "Монголын нууц товчоо" гэдэг бол дэлхийн түүх.Монголчууд дэлхийн талыг дагуулж явсан гэдэг утгаар 180 метрийн урттай бүтээгдсэн юм байна.Энэ ном 19 зурагтайгаар оёгдож байгаа бөгөөд зургийн эх загварыг бурханч лам Г.Пүрэвбат бүтээж байгаа юм байна.Энэхүү номын олон улсын нээлт нь 8-р сард Дэлгэрхаанд"МНТ" бичигдсэн газарт нь болно.Б.Энхбатын бас нэг том бүтээл хийгдэж байгаа бөгөөд энэ нь "Монголчуудын хоол бэлтгэх урлагийн нэвтэрхий толь"хэмээх 130-н хэвлэлийн хуудас,1000-аад зурагтай асар том ном юм.Энэ ном нь Ази тивийн түүхэнд анхны том хоолны ном болж байгаа бөгөөд цэвэр Монгол үндэсний 5000 гаран хоол байдгаас төв Монголчуудын хэрэглэдэг 2000 гаран хоолны жор энэ номонд оржээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax